
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд нөхөн олговор олгох журмын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, ”Өрх бүрт шуудан хөтөлбөр” батлах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Могойн голын уурхайг түшиглэн барих дулааны цахилгаан станцыг барих концессын гэрээний тухай, Бага болон дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Уул уурхайн аврах арга хэмжээний талаар авах зарим арга хэмжээний тухай авч хэлэлцэх юм байна. Харин танилцуулахаар Үндэсний хөтөлбөр, төслийн 2010 оны хэрэгжилтийн явцын тухай, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын тухай, Эрх шилжүүлэх тухай,
Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ, тарифт өөрчлөлт оруулсан тухай асуудлуудыг оруулжээ.
Г.Дарь