М.Олбрайтын айлчлал өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

М.Олбрайтын айлчлал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн дарга М.Олбрайтын Монголд хийх айлчлал өнөөдөр эхэлж байна. Түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь олон нийт мэддэг. Хатагтай айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах бөгөөд Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ч уулзалт төлөвлөөд байна. Тэрбээр маргааш Чингис зочид буудлын хурлын танхимд “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” хэмээсэн илтгэл тавихаар болжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж