Өнөөдөр говийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээнй хүрээлэнгээс мэдээллээ.