Аргентинд галт тэрэг мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Аргентинд галт тэрэг мөргөлджээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын захад орших Кастелар өртөөнд өчигдөр өглөө зорчигч тээврийн галт тэрэг өөр нэг хоосон галт тэргийг мөргөж, осолджээ. Ослын улмаас гурван хүн амь үрэгдэж, 315 хүн гэмтэж бэртсэн байна. Буэнос-Айрес хотын аврах албаныхан сайн дурынхантай хамтран гэмтэж бэртсэн хүмүүсийг галт тэрэгнээс гарган эмнэлэгт хүргэх ажиллагаа явуулжээ. Одоогоор галт тэрэг мөргөлдсөн шалтгаан тодорхойгүй ба цагдаагийн газраас хоёр галт тэрэгний машинистуудыг баривчилсан байна. Албаныхны мэдээлснээр зорчигч тээврийн гал тэрэг өмнөх гурван өртөөгөөр дайрахдаа хэвийн аялж байсан боловч Морон өртөөгөөс хөдөлсний дараа галт тэрэгний хурд тогтмол нэмэгдсээр хурд сааруулах ёстой шар гэрлийн дүрмийг зөрчиж осол гаргажээ.

Үүнээс өмнө өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард Буэнос Айрест нэг ижил зам дээр явж байсан галт тэрэг осолдсоноос 51 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж