Үзэсгэлэнт, нууцлаг Рорайма уул

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт, нууцлаг Рорайма уул

Нийтлэлийг: nationalgeographic.mn
Гэрэл зургийг: Уве Жорж


Энэ бол Пакарайма нурууны нэг хэсэг Рорайма уул. Энэ нуруу Венесуэл, Бразил, Гайана улсыг дамнан оршдог
бөгөөд Венесуэлийн Канайма үндэсний дархан цаазат газрын нэг хэсэг болдог. Энд үзэсгэлэнтэй
Анхелийн хүрхрээ оршдог бөгөөд уг газрыг UNESCO-гийн дэлхийн Соёлын өвд бүртгэж
авсан билээ.

Рорайма уулын хавтгай гадаргуу нь 400 метрийн өндөртэй хадан хясаануудаар
хүрээлэгдсэн бөгөөд эдгээрээс хамгийн өндөр нь 2810 метр өндөр Маверик хад юм.

Маш олон гэрэл зураг болон хиймэл дагуулын зураг дээр Рорайма уул нь үүлээр
хучигдсан нь харагддаг. Яг л Пандорагийн хөвөгч уулс мэт. Яагаад энэ уул үүлэн
дунд оршдог юм бол?

Учир нь Рорайма уулыг халуун орны шигүү ой хүрээлж байдаг бөгөөд халуун агаар
нь энэ их ойн чийгийг дээш хөөргөж, уулын эргэн тойронд үүл үүсгэх нөхцлийг
бүрдүүлдэг байна. Тиймээс энэ уул цаг үргэлж үүлэн дунд “хөвж”, энд өдөр бүр
бороо ордог ажээ.

Энэ дашрамд сонирхуулахад Дисней болон Пиксар Анимэйшн компанийн уран бүтээлчид
Up хүүхэлдэйн киногоо бүтээхдээ тус уулын газарзүйн өвөрмөц тогтоцоос санаа
авсан бөгөөд нийт уран бүтээлчид ийшээ авирч байсан аж.

Түүнчлэн энэ уул нь дэлхийн хамгийн бага судлагдсан газрын нэгд тооцогдож,
эрдэмтэн, судлаач, аялагчдыг урин дуудсаар байгаа билээ.

http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж