Дэлхийн шилдэг кино суваг-HBO

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг кино суваг-HBO

IPTV-ийн сувгууд: Дэлхийн шилдэг кино суваг-HBO

Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани нь шилэн кабелийн холболтын дэвшилтэт хэлбэр-GPON(жи-пон) сүлжээгээр дамжуулан байгууллага болон айл өрхийн мэдээлэл, харилцаа холбооны үндсэн хэрэглээ болох дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг багцаар нь хүргэж эхлээд байгаа билээ. Хэрэглэгчиддээ хүссэн сонголтоороо эдгээр гурван үйлчилгээнээс сонгон авах боломжийг олгож байгаа ба хэрэв Та хүсвэл тус тусад нь авч болно эсвэл  Хосолсон болон Гурвалсан хэлбэрээр авч болох юм.

Юнивишн компани нь IPTV үйлчилгээнийхээ хүрээнд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн контент нийлүүлэгчидтэй гэрээ хийн хамтран ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар Turner Broadcasting System Inc, Disney-ABC Television Group-ын харьяа Arts & Entertainment Television Networks, NBC Universal, HBO, Eurosport, MTV, Fox International Channel, Thema, Fashion One, AFC зэрэг компаниудын нийлүүлдэг телевизийн шилдэг  сувгуудыг багц хэлбэрээр худалдан авч Монголын үзэгчиддээ албан ёсны зөвшөөрлийн дагуу хүргэж эхлээд байгаа нь нэг талаасаа оюуны өмчийн эрх бүхий нэвтрүүлэг, хөтөлбөрийг хуулийн дагуу хүлээн авч үзэх боломжийг нээн өгч байна гэсэн үг юм. Аав, ээж, эмээ, өвөө, залуучууд, хүүхдүүд гээд гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулсан мэдээ, мэдээллийн, киноны, загварын, спортын, энтертайнмент болон амьдралын хэв маягийг харуулсан олон сонирхолтой сувгуудыг та хүлээн авч үзээрэй. Ингэснээр телевиз үзэгч Та төлбөргүй цацагддаг олон сувгуудын дунд үзэх зүйлгүй, цагаа үрж суваг эргүүлэн суух биш дэлхийн шилдэг сувгуудын чанарын өндөр түвшинд бүтээгдсэн, хамгийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг өндөр нягтралаар хүлээн авч үзэх сайхан боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар Юнивишн компанийн IPTV нь гадаад дотоодын нийт 90 сувгийг дамжуулан үзэгчиддээ хүргэж байгаагийн 12 нь өндөр нягтралын буюу HD сувгууд байна. Эдгээр HD сувгуудаар гарах зарим шилдэг контентуудыг IPTV нь Монгол хадмал орчуулгатайгаар хүргэх бөгөөд энэ нь үзэгч таны танин мэдэхүй, гоо зүйн боловсролд тодорхой хэмжээний эерэг хувь нэмэр, өгөөжийг өгч чөлөөт цагийг тань үр дүнтэй өнгөрөөнө гэж найдаж байна.

Юнивишн компани нь сувгийн тоогоо цаашид байнга нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба үзэгчдийнхээ эрэлт хүсэлтэд тулгуурлан тэдний хамгийн их үзэхийг  хүссэн телевизийн сувгуудтай хамтран ажиллах болно.

График-1 IPTV-ийн сувгуудын төрөл болон эзлэх хувь

Ингээд IPTV-ээр дамжин үзэгч Та бүхэнд хүрэх дэлхийн шилдэг телевизийн сувгуудыг цуврал болгон танилцуулж байна.

HBO – ДЭЛХИЙН №1 КИНО СУВАГ

Дэлхийн шилдэг кино суваг болох HBO(Home Box Office) нь Turner Broadcasting System Inc компанийн дээд зэрэглэлийн телевизийн сувгуудын нэг юм. 2010 оны 12 сарын байдлаар HBO сувгийг Америкийн 28.6 сая үзэгчид, дэлхий нийтэд 151 орны 41 сая үзэгчид хүлээн авч үздэг гэсэн тоо баримт байна.

HBO суваг нь 1972 онд байгуулагдсан бөгөөд 1975 оны 12 сарын 30-нд домогт боксчид болох Мохамед Али болон Joe Frazier хоёрын "Thrilla in Manila" тулааныг анх хиймэл дагуулаар дамжуулан цацсанаар олны танил болжээ.

HBO-ийн бүтээсэн кинонууд алдар нэрийн оргилд

HBO нь зөвхөн кино, нэвтрүүлгүүдийг дамжуулаад зогсохгүй 1997 оноос хойш өөрийн гэсэн олон нэвтрүүлэг, кинонуудыг бүтээж эхэлсэн нь амжилтанд хүрч ар араасаа Emmy awards-ийн олон шагналыг дагуулжээ. HBO-ийн амжилт олсон зарим цуврал кинонуудаас  дурьдвал Sex and the City, The Sopranos, Six Feet Under болон True Blood  зэрэг юм.

Сувгууд

HBO нь өөрийн нэрийн долоон сувгаар(HBO, HBO2, HBO Comedy, HBO Family, HBO Latino, HBO Signature, HBO Zone) кино, нэвтрүүлгүүдээ хүргэдэг юм.
Юнивишн компанийн IPTV өнөөдрийн байдлаар дээрх долоон сувгаас HBO, HBO HD, HBO Family,  HBO Signature гэсэн дөрвөн сувгийг багцлан авч Монголын үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

HBO: HBO-ийн нэрийн хуудас болсон, нэгдүгээр суваг юм. Дэлхийд алдартай бүрэн хэмжээний кино, саяхан нээлтээ хийсэн кино, боксын тэмцээнүүд, спортын онцлох үйл явдлууд болон өөрсдийн бүтээсэн кино, цувралууд мөн хошин хөтөлбөр, баримтат нэвтрүүлгүүдийг хүргэдэг.
HBO Family: Анх 1990 оноос HBO For Kids нэртэй гарч байсан ч зургаан жилийн дараа нэрээ сольж HBO Family болсон юм. Хоорондоо төстөй гэр бүлд зориулсан сувгуудаас Turner-ийн дээд зэрэглэлийн сувгуудад багтаж чадсан анхны гэр бүлийн суваг ажээ. Бяцхан үзэгчид ч үзэж болохоор гэр бүлийхэнд зориулсан бүрэн хэмжээний кино болон цувралуудыг гаргадаг. Сургуулийн өмнөх насныханд тохирох кинонууд өглөөний цагаар гардаг бол 13+ насныхны кино 12 цаг 30 минутаас эхэлдэг байна.
HBO Signature: 1991 оноос эхлэн гарч эхэлсэн энэ суваг чанарын өндөр шаардлага хангах кинонууд болон өөрсдийн бүтээсэн кино, цувралуудыг хүргэдэг байна.
HBO HD: 1080i пикселийн өндөр нягтралтайгаар буюу HD форматаар дэлхийн шилдэг кино, цувралууд болон бусад нэвтрүүлгүүдээ үзэгчдэд хүргэдэг суваг юм. HBO HD суваг нь одоогоор АНУ-д AT&T компанийн U-verse, Verizon компанийн FiOS зэрэг IPTV үйлчилгээ үзүүлэгчдээр дамжин үзэгчдэд хүрдэг бол Монголд Юнивишн компанийн IPTV-ээр дамжин үзэгчдэд албан ёсны зөвшөөрлийн дагуу Монгол хадмал орчуулга(зарим онцгой кино)-тайгаар  хүрч эхлээд байна.  
Кинонууд

HBO нь Sony Pictures, Twentieth Century Fox, DreamWorks Pictures, Paramount Pictures, Touchstone Pictures, Starz, Walt Disney Pictures Group, Universal Studios, Rogue Pictures, Focus Features, Warner Bros болон New Line Cinema зэрэг Холливудын кино компаниудтай гэрээ байгуулж, бүтээлийг нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзэгчиддээ хүргэдэг байна.

Үзэгчээ хүндэлсэн, албан ёсны зөвшөөрөл бүхий телевизийн
сувгуудыг Юнивишнийн IPTV Танд хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж