Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Монгол
ардын хөгжмийн зэмсгийг үүсэл гарал хөгжмийн байдлаар урлаг судлаачид үндсэн
5-н төрөлд хуваан үздэг байна. Үүнд:
1.    Өгүүлэх эрхтэнтэй холбогдсон шүтэлцээт урлаг
2.    Уриа дуудлага
3.    Ерөөл магтаал, үлгэр туульсын хөг аялгуу
4.    Ардын хөгжим
5.    Дан хөгжим



Өгүүлэх эрхтэнтэй холбоо шүтэлцээт урлаг нь нэн эртний түүхтэй байгаль
дэлхийгээ шүтэх үеийн урлаг хэмээн тодорхойлж болно. Энэ төрөл зүйл нь эгшиглээ
цомнол сайн бүрдээгүй өгүүлэх эрхтэнээрээ хүн авиа чимээ ая хөг, гаргаж эхэлсэн
үеэс гарчээ. Уг төрөлд исгэрээ, хөөмий багтана. Монголчууд исгэрээг “ салхины
уриа” хэмээн үздэг тул өвлийн улиралд исгэрэхийг цээрлэдэг ёсон байв. Амаарааа
хөг аялгуу гаргадаг исгэрээ нь Монголд уруулын, шүдний, тагнайн хэмээн 3
хуваагдаж жинхэнэ язгуурын урлаг болон хөгжиж иржээ. Исгэрээний хөгжлийн дээд
шат өгүүлэх эрхтэнтэй шүтэлцээт урлагийн сонгодог хэлбэр нь хөөмий болно. Хүний
өгүүлэх эрхтний хаагуур хөг ая гарч  байгаагаар хөөмийг хамрын, тагнайн
багалзуурын цээжний хархираа гэж ангилдаг ажээ. Ардын хөгжмийн 2 дахь төрөл
болох уриа дуудлага бол ард түмний аж төрөлтэй нэн уялдаатай хөгжжээ. Мал аж
ахуй, ан ав, тоглоом наадамтай холбогдолтой үүсч уламжлагдсан байна. Ерөөл
магтаалын хөг аялгуунд үлгэр туулийн аялгуу орно. Монголын баруун нутгаар
үлгэр, туульс халж товшуур цуур хөгжмийн зэмсгээр дагалдуулан хөгжимддөг
уламжлалтай бөгөөд туульч, цуурч хүмүүсийг нэн хүндэлж байжээ.


Ардын хөгжмийн
зэмсэг нь чавхдаст үлээвэр цохилуур хөгжмийн зэмсэг гэсэн ерөнхий төрөл ангид
хуваагддаг. Эдгээр төрөл ангийг угсаатны зүйн судлалын үүднээс уламжлалт
язгуурын хөгжмийн зэмсэг хөрш зэргэлдээх угсаатан ястнаас тархсан хөгжмийн
зэмсэг хэмээн ялган үзэж болно. Уламжлалт язгуурын хөгжмийн зэмсгийг Монголчууд
ерөнхийд нь 3-н хэсэг хувааж улмаар тус бүрийг нь 8 зүйлийн аялгуугаар ангилдаг
байжээ. Үүнд:
1.    Төмөрлөгийн аялгууны аймаг жигдэлсэн алтан хөөрөг,
тэргүүлсэн алтан хөөрөг, дуударам, усан цам гэх мэт гууль, зэсийн зүйлээр
үйлдсэн хөгжмүүд
2.    Чулууны аялгууны аймаг- Чулуугаар хийсэн хөгжмийн зэмсэг
орно.
3.    Чавхдаст аялгууны аймаг- төрийн ятга, агуу их ятга,
пийпаа, босоо ятга гэх мэтийн гууль зэсээр хийж хялгас татаж үйлдсэн хөгжмийн
зэмсэг орно.
4.    Хулсны аялгууны аймаг- Аливаа хулс модоор хийсэн хөгжмийн
зэмсэг орно.
5.    Хулын / голын/ аялгууны аймаг- багласан бишгүүр, долоон
одот хул, ёсон гаригт хуа бадралт баг бишгүүр гэх мэт үйлдсэн хөгжмийн зэмсэг
орно.
6.    Шорооны аялгууны аймаг- шавар бишгүүр зэрэг шавраар
үйлдсэн хөгжмийн зэмсгүүд орно.
7.    Ширийн аялгууны аймаг ширээр бүрхэж үйлдсэн хөгжмийн
зэмсэг орно.
8.    Модон аялгууны аймаг аливаа модоор хийсэн хөгжмийн
зэмсгүүд орно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж