Энэ жил шинээр төрийн бус өмчийн буюу хувийн 26 цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан үрсийг хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 12.00 цагт эдгээр цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг нь Хангарьд ордонд гардуулан өгөх юм байна. Тусгай зөвшөөрөл гардуулах үеэр хувийн цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөх ажээ.
Д.ЖАРГАЛ