&#34Хархираа&#34 баг тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

&#34Хархираа&#34 баг тэргүүн байр эзэллээ

Улаангом политехник коллежийн Хархираа баг тэргүүн байр эзэллээ

2013
оны 06 сарын 08-14 ны хооронд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум, Ховд
аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт зохиогдсон ОУ-ын спортын олон төрөлтөт
тэмцээнд амжилттай оролцлоо. Уг тэмцээнд БНХАУ, ОХУ, Казакстан, Монгол
зэрэг орны 7 багийн 180 тамирчин спортын 6 төрлөөр оролцож хурд хүч
авхаалж самбаагаа сорин уралдлаа.

Улаангом политехник коллежийн
Хархираа баг уг тэмцээнд өндөр уулын төрөлд 3 тамирчны бүрэлдэхүүнтэй
оролцож заасан цагт хамгийн хурдан хугацаанд авирч 6 сарын 10-ны өдрийн
13.50 цагт д.т.д 4224 метрийн өндөрт орших Монгол улсын 3 дахь ноён
өндөр уул болох Цамбагаравын оргилыг эзлэн тэргүүн байр эзэлж тус төрөлд
аваргаллаа. Багийн ахлагчаар нийгмийн ажилтан Д.Баттулга, тамирчнаар
Тариалан сумын сургуулийн биеийн тамирын багш Цэцэндэлгэр, УЗХ-ны арга
зүйч Барсболд нар оролцлоо.

Эх сурвалж: www.uvsu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж