
Хонконг нь Улаанбаатартай цагийн ижил бүсэд байрладаг тул 14-ний өглөө 7 цагт 35 дугаар салбар комиссын санал хураах байр нээгдэж, комиссын дарга С.Ганбат сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацадлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганболд болон энэ жил анх удаа төрийнхөө сонгуульд саналаа өгч буй залуу сонгогч Хонконг дахь Рафлз сургуулийн оюутан Ш.Энхзаяа нар үг хэллээ.
35 дугаар салбар комиссын санал хураах байранд БНХАУ-ын Хонконг, Макао, Шэньжэнд ажиллаж, амьдарч, сурдаг монголчууд саналаа өгч байна.
Нийт 70 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 8.30 цагийн байдлаар 11 хүн саналаа өгөөд байгаа тухай Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас бидэнд мэдээллээ.