
Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан өсвөрийн шилдэг 18 тамирчин өрсөлдөж, нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 20 хүртэлх нас, 50-аас дээш насны ахмад гэсэн найман насны 16 ангиллаар блиц /түргэн/, рапид /түргэвчилсэн/, стандарт /сонгодог/ гэсэн гурван төрлөөр явагдсан байна.
Ингээд тэмцээний медальтнуудыг танилцуулъя.
Рапидын төрөлд:
- 15-16 насны охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа "мөнгө"
- 8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ганзоригийн Амартүвшин "мөнгө"
Блицийн төрөлд:
- 15-16 нас охидын ангилалд Ганбаатарын Сайханзаяа "мөнгө"
- 9-10 насны хөвгүүдийн ангилалд CM Эрдэнийн Баасансүрэн "алт"
- 20 хүртэлх насны ангилалд FM Сумъяагийн Билгүүн "хүрэл"
Стандартын төрөлд:
- Найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Сумъяагийн Чингүүн "мөнгө"
Сонгодог шатрын төрөлд мөнгөн медаль хүртсэн С.Чингүүн ОУШХ-ны дэд мастер цолны болзол биелүүлсэн байна.
Б.БИЛЭГ
пщ
п
п
п




