
Тухайн үед бороо орж, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас аврагчид замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг нь сүйрсэн билээ. Тэгвэл өнгөрсөн жил мөн Онцгой байдлын гурван албан хаагч түймрийн улмаас амиа алдсан хэрэг гарч байсан. Эдгээр бүх хүмүүс Онцгой байдлын аврагчид ямар хүнд нөхцөлд ажиллаж, иргэдийн амар тайван байдлын төлөө зүтгэдэг вэ гэдийг ойлгуулаад одсон. Аврагчдын хувцас, багаж хэрэгсэл дутмаг, ой хээрийн түймрийн үед унтраах тоног төхөөрөмж багатай байснаас эдгээр эрс халуун амиараа аюулыг хамгаалсан. Болсон үйл явц, бүгдийг мэдэх учраас олон зүйл нурших гэсэнгүй. Баатруудын халуун амь зүгээр ч нэг эрсдээгүй, биднийг аюулаас хамгаалж, халуун амиа золиосолсон өдрийг цэцэг өргөж дурсах бус гал түймрийн хор хохирлыг олон нийтэд сурталчилдаг өдөр болгон тэмдэглэвэл яасан юм бэ, Т.Дуламдорж дарга аа.