Викториа Бекхэм цүнхний брэнд гаргана

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Викториа Бекхэм цүнхний брэнд гаргана

Дэлхийн загварын ертөнцөд хүч түрэн орохоор эргэлт буцалтгүй шийдсэн дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм цаашдаа өөрийн хувцас загвараас гадна  гар цүнхний шинэ брэндтэй болохоор төлөвлөж буй гэнэ.

Хамгийн анх “Spice Girls”-аар олонд танигдсан, нэртэй хөл бөмбөгчийн эхнэр тэрээр саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний загварууд орчин үеийн, хамгийн өөртэй итгэлтэй бүсгүйчүүдэд зориулагдсан гэдгээрээ онцлог. Хамгийн тансаг, чамин байх болно. Сүүлийн үед мөн аксисуарын тал дээр ч илүү анхаарлаа хандуулж байна. Иймд тун удахгүй намар, өвлийн “Аксисуар 2013” коллекцоо гаргахаар төлөвлөж байгаа” хэмээн ярьжээ. 

Мөн тэрээр энэхүү ярилцлагын үеэр “Би хувцас загварт үнэхээр хайртай. Энэ бол миний орон зай. Тиймээс би чадах чинээгээрээ өргөжүүлэхийг маш их хүсч байна” хэмээн фэнүүдтэйгээ сэтгэгдлээ хуваалцжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж