
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, 11.00 цагт Төв шуудангийн өмнөх талбайд байрлах хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн энэ өдөр 16.00 цагт С.Зориг агсны багшилж байсан МУИС-ийн НШУИС-ийн Улс төр судлалын тэнхимд УИХ-ын гишүүн С.Оюун оюутнуудтай уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж, харилцан яриа өрнүүлэх юм байна.
Б.Манд