Д.Эрдэнэбилэг тавдугаар байрт бичигдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг тавдугаар байрт бичигдэж эхэллээ

ОХУ-ын Уфа хотод даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжиж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс шигшээд шилдэг 12 даамчин шалгарсан. “В” хэсгээс гуравдугаар байраар шалгарч, шигшээ тэмцээнд оролцох эрхийг их мастер Д.Эрдэнэбилэг авсан. Харин “А” хэсэгт өрсөлдсөн их мастер Г.Ганжаргал зургадугаар байраар шалгарч бага дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаа. Тэгвэл шигшээ тоглолт эхэлжээ. Д.Эрдэнэбилэг гурван өрөг дараалан тэнцээ авсанаар тавдугаар байрт бичигдэж байна. Өчигдөр дугаар шилжих мөчид дөрөв дэх өрөгтөө тэмцээнийг тэргүүлэгч, их мастер Ацетай тоглож байв. Энэ талаархи мэдээллийг дараагийн дугаартаа хүргэнэ.  Харин бага дэлхийн аваргад өрсөлдөх Г.Ганжаргал өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлэх ажээ.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж