Rain жагсаалтыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Rain жагсаалтыг тэргүүлж байна

Жил бүр АНУ-ын “Time” сэтгүүлээс нэрлэдэг “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтын санал асуулга дуусахад хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэхүү жагсаалтын санал асуулгад дэлхийн олон улс орноос саналаа өгдөг бөгөөд тухайн жилийн хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүсийг шалгаруулдаг аж. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын мөсөн дээрх хатан хаан гэгддэг 20 настай Ким Юн А, дуучин, жүжигчин Rain буюу Jung Ji Hoon нар өндөр санал авч гурав, дөрөвдүгээр байрт жагсч байсан. Тэгвэл энэ жилийн санал асуулгад ч гэсэн Өмнөд Солонгосын нэрт жүжигчин, дуучин Rain өндөр санал аваад байгаа юм. Одоогоор 468957 хүний санал аваад буй Rain-ий араас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, реппер Kanye West нар нэхэж явна.
28 настай дуучин, жүжигчин Rain нь Өмнөд Солонгост хамгийн нэр хүндтэй “од” бөгөөд 2009 онд “Ninja Assassin” гэх Холливудын кинонд тоглосноор Холливудад хүч үзэх болсон. Хэрэв Өмнөд Солонгосын жүжигчин Rain-д санал өгөх бол энд дарж ороорой.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж