
Уг жүжгийг анх 1963 онд эрдэмтэн, зохиолч Э.Оюуны орчуулгаар Ардын жүжигчин С.Гэндэн найруулан тавьж байсан түүхтэй. Тэр үед жүжгийн Фердинандад ардын жүжигчин Л.Жамсранжав, Луизад Гавьяат жүжигчин Д.Цээнямбуу, Фон Вальтерт Ж.Лувсанжамц, Мильфорд ахайтанд Гавьяат жүжигчин Лха.Долгор нар тоглож байсан юм. Хожим нь 2004 онд найруулагч Н.Ганхуяг эмгэнэлт жүжгийг тавихдаа XXI зууны үзэгчдэд зориулан найруулгын гол шугамыг өнөөгийн нийгмийн амьдралтай холбож өгсөн байна. Ингэснээр үйл явдлын өрнөл дунд хорвоогийн сайн сайхан, аз жаргал, ариун хайр дурлалын үнэ цэнийг улам гүнзгийрүүлэн харуулж чаджээ. Тухайн үед Мильфорд ахайтны дүрийг Ардын жүжигчин С.Сарантуяа, Фон Кальбийн дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нар бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээж бол энэ удаад залуу жүжигчдийн чадлыг сорих нь ээ. Шинээр тоглох жүжгийн гол дүрд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, М.Тогтохжаргал нар тоглох ажээ.