
“Оюунтүлхүүр” сангийн тэргүүн, дуучин Д.Оюунтүлхүүр шинэ уран бүтээлийн эрэлд гарсан гэнэ. Тэрбээр эргэн уран бүтээлдээ орж байгаа аж. Дуучин Д.Оюунтүлхүүр ирэх тавдугаар сард тоглолт хийхээр төлөвлөж байгаа төдийгүй, Японд мөн тоглолтоо хийх сурагтай. Дуучин бүсгүй ирэх тавдугаар сард Япон улсад бие даасан хандивын тоглолтоо хийх гэнэ. Энэ талаараа “Би Япон улсын ард түмэнд тохиолдоод буй газар хөдлөлт, цунамид хандив өргөж Японд тоглолтоо хийнэ. Энэ миний япончуудад өгч чадах хамгийн том бэлэг юм” хэмээн тайлбарлав.
Хэсэг хугацаанд “Оюунтүлхүүр” сангийн ажил гэж гүйсэн дуучин бүсгүй ийнхүү урлагийн ертөнцөд эргэн ирлээ. Тэрбээр хамгийн сүүлд “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаатай хамт “Зүүдний учрал” хэмээх дууг дуулж, клипээ үзэгчдэд хүргэсэн юм.
М.Анир