Алга ташилт дууслаа, одоо яах вэ... | News.MN

Алга ташилт дууслаа, одоо яах вэ…

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Алга ташилт дууслаа, одоо яах вэ…

-С.Баярын үлдээсэн өв гэвэл өөрийн эзэлж байсан үлэмж орон зайтай тэнцэхүйц хэмжээний бэрхшээлийг С.Батболдод үлдээлээ. Энгийн ухамсрын түвшинд бол энэ хэмжээний ачааг учиргүй баярлаж талархаад хүлээж авах хүн барагтай бол байхгүй-

МАХН-ын ахмад гишүүд нийлж суугаад намынхаа удирдлагын эсрэг мэдэгдэл гаргаж, бүлгэм байгуулжээ. Бүлгэмийн зорилго нь 90 жилийн түүхтэй энэ намын үнэт зүйлийг хамгаалах, ёс зүйн хувьд ялзарсан намын удирдлагаас намаа аврах явдал гэнэ. Ялангуяа энэ МАХН-ын оролцоотойгоор төрийн тогтолцоо нэн оновчгүй, чадварлаг бус болж, эрээвэр хураавар этгээдүүд төрд шургалж, хувийн бизнесийн эрх ашгаа хамгаалах баталгааны төлөө парламентын суудал өөд зүтгэгчид олширлоо хэмээн дүгнэсэн байна. Үүнээс үүдэн эрх баригч намуудын хоосон амлалт, сурталд дургүйцсэн олон түмний хөдөлгөөн янз бүрийн хэлбэрээр өрнөж, нэгдэн нийлж, улам хүчээ авч байгааг ч дэмжихээ мартсангүй. МАХН-ын гишүүдийн өнөөдөр л гэнэт санаж сэрээд байгаа энэ зүйлд үнэний хувь байлаа ч гэсэн угаасаа бие биенийхээ нүүр өөд харж байгаад алдаа дутагдлаа яриад, асуудлаа шийдчихэж чаддаггүй энэ намынхны хувьд эзэн биегүй, битүү хатуу үгээр бие биенээ хутгалан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацаж, үүнийгээ “ёс суртахууны дээд хэлбэр” мэтээр сурталчилдаг нь гэм биш зан учир энэ удаад ч гэсэн нэг их гайхаад байх зүйлгүй. Нэг ёсондоо өнгөрөгч долоо хоногт МАХН-ын дарга асан С.Баярын ямар ч хийдэлгүй хийсэн намын шинэ даргын томилгоо, Ерөнхий сайд С.Батболдыг 100 хувиар дэмжсэн МАХН-ын бага хуралд зориулсан алга ташилт үүгээр дуусч байгаа хэрэг. Харин одоо бол бодит амьдрал эхэлж байна…

Ингэхэд МАХН-ын дарга асан С.Баяр түүнд юу өвлүүлсэн бэ?

2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний үймээн, энэ үеэр Монголын төр гэм зэмгүй таван иргэнийхээ амийг хөнөөсөн хэрэг одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байгаа. Өнөөдөр ч гэсэн хохирогчдын ар гэрийнхнээс нь илүү Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа нөхдүүд энэ сэдвийг дахин сөхөж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Үүнд хариу өгөх ганцхан субъект үлдээд байгаа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан уг ажлын хэсгийнхэн онц байдлын үеэр төрийн өндөр албан тушаалтнууд /тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотод хэргийн сайд болон цагдаа, тагнуулын дарга нар/ ямар алдаа гаргасан талаар УИХ-д танилцуулга хийхээр дүгнэлтээ бэлтгээд байгаа. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас мэдүүлэг авсан ажлын хэсгийн ахлагч “Урьд өмнө болж байгаагүй үйл явдал учраас ерөнхийдөө аль аль талдаа алдсан зүйл байна” гэдгийг хэлсэн. Харин алдаа гаргасан биш, бурууг хэн хийсэн бэ гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтийг хаврын чуулганаар хэлэлцэх үеэр тодорхой болох юм. Олон нийтийн хүлээлтээр бол тэр үед эрх барьж байсан МАХН-ын удирдлагуудаас хэн нэг нь буруутах ёстой.

Дараачийнх нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон гэх мэдээллийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өвлөж авсан иргэний хөдөлгөөнийхөн одоо болтол гэрээг хүчингүй болгох шаардлагыг тавьсаар байгаа. УИХ-ын зарим гишүүн ч тэдэнтэй ямар нэг байдлаар санал нэгдэж, гэрээнд засвар хийхийг шаардаж байгаа. Харин гишүүдийн тавьж байгаа шаардлагуудаас хамгийн бодитой бөгөөд хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг орлуулахаар гаргаж ирсэн Өсөн нэмэгдэх роялти буюу нөөцийн төлбөрийн асуудал. УИХ-ын зүгээс энэ төлбөрийг хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээх нэг нөхцөл болгон тавьж байгаа ч нэгэнт харин хөрөнгө оруулагчдын зүгээс тогтвортой байдлын гэрээ байгуулсны дараа гаргаж ирж буй татварын нэмэлт дарамтыг хүлээж авах нь эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл УИХ-аар батлагдвал Засгийн газар хөрөнгө оруулагчидтай дахиад л хэлэлцээрийн ширээнд суух хэрэг гарна.

Үүн дээр Тавантолгойн ордын ашиглалтыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр амласан, үүн дээр дөрөөлж МАХН-ын сонгуулийн амлалт болох 1,5 саяыг босгохоор төлөвлөж байгаа Ерөнхий сайдын өмнө иргэний хөдөлгөөнүүд “Монголын баялгийг ломбардад тавьж идэх гэлээ” гэсэн бас нэгэн тээг тавиад байгаа. Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн ордыг 100 хувь төрийн өмчид байлгана хэмээн мэдэгдсэн ч энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэг их татахгүй мөртлөө хийж хэрэгжүүлэхэд бас л бэрхшээлтэй асуудал. Хэдийгээр Оюутолгойн орд дээр хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны жишиг гэрээ болсон гэж үнэлэгдэж байгаа ч “Тавантолгойн орд дээр үндэснийхээ компаниудыг дэмжиж ажиллуулах” тухай Ерөнхий сайдын амлалтад хөл алдсан манай бизнесмэнүүдийн талцал, хөрөнгө оруулагчдын шахалт юунд хүргэхийг бас л таашгүй.  

Удаах нь иргэдийн хувьд хамгийн их маргаан дэгдээж, анхаарал татаад байгаа 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ 1,5 саяыг бүрэн өгч дуусна гэдгээ мэдэгдсэн ч энэ бол бас л амлалт. Хийж хэрэгжүүлэх бүхэл бүтэн гурван жилийн хугацаа байгаа шиг мөн тийм хэмжээний эсэргүүцэлтэй Засгийн газар тулгарна гэсэн үг. Ялангуяа сүүлийн үед манай улс төрд ч, нийгмийн хэсэг бүлгүүдэд ч тэр “сайн ч байсан муу, муу ч байсан муу”  гэдэг үзэл бий болчихоод байгаа нөхцөлд хамтарсан Засгийн газар энэ хэвээрээ цаашид удаан оршин тогтоно гэдэг хувь хүний хүчин зүйлээс хэтийдсэн асуудал байж магадгүй. Хэдийгээр МАХН-ын дарга асан С.Баяр өөрийн залгамжлагчаа зарлах үеэрээ хэлсэн “дипломатч хүний төвийг сахих чанар, эдийн засагч хүний мэдрэмж” зэрэг нь хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллуулах, Монголын эдийн засагт бий болоод буй нааштай өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой ч гэлээ.

Ялангуяа МАХН-ын бага хурлын өмнө С.Баярын эсрэг хуримтлагдаад байсан өс хонзонгийн сүүдэр тэр хэвээрээ түүний залгамжлагч дээр ирж байгаа тохиолдолд. Товчхондоо С.Баярын үлдээсэн өв гэвэл өөрийн эзэлж байсан үлэмж орон зайтай тэнцэхүйц хэмжээний бэрхшээлийг С.Батболдод үлдээлээ. Энгийн ухамсрын түвшинд бол энэ хэмжээний ачааг учиргүй баярлаж талархаад хүлээж авах хүн барагтай бол байхгүй. Харин эрх мэдэл, албан тушаалаас өөр юу ч зүүдлэхээ больсон харалган нөхдүүд бол магадгүй. Харин С.Батболд аль талд нь суух вэ гэдгийг ирэх цаг хугацаа харуулна.

Б.СЭМҮҮН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-14 122.254.121.31

muu gahainuud hujaa nariin gar hulnuud

Avatar

Зочин 2010-04-14 182.160.13.82

КИРГИЗҮҮДЭЭС ДУТАХ ЮУ БАЙНАОДОО АЛИГАРХИ ЗАСАГЛАЛ БАЙСАН ЦАГТ ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЭСРЭГ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХГҮЙГ МЭДСЭН УЧРААС ЗАСАГЛАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ТАТАН БУУЛГААД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛӨХ ИХ АЖИЛДАА ОРООД БАЙНА АЛИГАРХИ ЗАСАГЛАЛ ТАТАН БУУГДАН КИРГИЗИЙН ЭХ ОРОНЧ ИРГЭДИЙН ДОТРООС МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХӨВГҮҮД ОХИД ОЛНООР ГАРЧ ИРЭН ТӨРИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХАД БИЕ ХҮЧЭЭ ДАЙЧЛАХЫН ХАМТ АРД ИРГЭД УЛС ОРОНДОО ШИЛЖИЛТИЙН ҮЕД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭХЭЭС ХАМГААЛАН ХҮН БҮР ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОН НИЙГМИЙН АМЬДРАЛЫГ ХЭВИЙН БОЛГОЖ БАЙГАА САЙХАН МЭДЭЭГ ДУУЛГАЯ

Avatar

Зочин 2010-04-14 202.131.233.150

Óëñ òºðèéí ÿíõàíäàëò ÿâàãäààä áàéãàà þìàà õýí íü ãàðñàí ÷ æèðèéí ãèø¿¿ä áèä íàðò õàìàà áàéõã¿é ÿàíäàà ìàõ íàì

Avatar

Зочин 2010-04-14 124.158.67.33

bie hynii huvid SBayar SBatbold 2 noen nuruutai bolovsroltoi dajgyi zaluuchuud tedend itgej bas demjih heregtei

Avatar

Yyl 2010-04-14 202.170.85.15

CvBatbold Ene Mongoliin altanii bayalgiig zarj ooroo bayajcan noxor Mongoliig xogjvvlne gedeg vlgerEne MAXH-ix xyrlaar ynana

Avatar

Зочин 2010-04-14 92.225.100.167

За ш** ш** С Баяр хөшигний ардах нууц ноёнтон болж үлдлээ Бүгдийг тэр гартаа атгаж байгаа ш дээ Асуудал тов тодорхой байхад утсан хүүхэлдэй Сү Батболдыг юунд нь худлаа ингэж гангаруулдаг юм бэ Балиар луйварчин цуст а******н коммунистууд

Avatar

Зочин 2010-04-14 202.179.20.147

Киргизэд байгалийн баялага байхгүй ш дээ Түрээслүүлсэн Америкийн цэргийн баазаас олдог орлогоо булаацалдаж дууслаа

Avatar

Ene Zavaan baidlaas garax neg garts baina. 2010-04-14 202.170.85.15

AN-banzal darga NAltanxyagiig Hamiin dargaas ni oorchilj ylmaar MAXH-tai daryi salax neree tseverlex bolno

Avatar

Зочин 2010-04-14 202.72.242.162

Zasgiin Gazryn tal ni ulsyn mongo idej uusan nohduud Ter Badamjunai M Enkhboldyg har idej uuj cadadgui hahuulichid Mongonii toloo heniig ch yug ch zarna heniig caashin haruulna

Avatar

eegii 2010-04-14 125.39.143.115

Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай жү шин буудалд буухыг урьж байнаманай буудлын онцлог нь 1Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойршувууны үүрхувцасны зах дэлгүүрүүдбарилгын материалын захкомпьютеийн захIKEA
2Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байнаМонгол хүлээн авагч байна
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ бyх төрлийн билет захиалж үйлчилнэбээжин-улаанбаатар ачаа ачиж
үйлчилнэбээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явнаМөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijingyahoocomcn
хаяг北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

Avatar

eegii 2010-04-14 125.39.143.115

Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай жү шин буудалд буухыг урьж байнаманай буудлын онцлог нь 1Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойршувууны үүрхувцасны зах дэлгүүрүүдбарилгын материалын захкомпьютеийн захIKEA
2Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байнаМонгол хүлээн авагч байна
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ бyх төрлийн билет захиалж үйлчилнэбээжин-улаанбаатар ачаа ачиж
үйлчилнэбээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явнаМөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijingyahoocomcn
хаяг北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

Avatar

hm 2010-04-14 182.160.20.18

elitsin putniig ooriinhoo orond tavitsihaad l araas ni udirdaad baidag shig l yum bolj baina batboldod bas ooriinh ni kompanii ajil gej nyser ajil davhar bii yadargaa tuschihgyi bol yaahav

Avatar

Зочин 2010-04-14 202.170.64.41

hooy ene kirgiziin ard tumend bayar hurgeed bgaa nuhurt heleh ug bna kirgiziin nuhtsul baidal mongoliinhoos tes oor bsan tend niigmiin togtoltsoo ard irgediinh ni uls turiin uhamsar bolovsrol todii chinee doroi bsan kirgiz kazakstanaas yalgagdah yum ni kazakstan tuiliin ih bayalagtai kirgizistand gazriin bayalag gej ovoij otsoihoor yum bhguid bas orshij bgaa yum medej sudalj bj iim yum hutsaarai gej zuvluy

Avatar

Зочин 2010-04-14 180.235.166.157

ene hoyroos oodtei yum garahgvi de

Avatar

Зочин 2010-04-14 182.160.13.82

КИРГИЗЫН ХУВЬСГАЛ ҮР ДҮНГЭЭ ОЛЖЭЭ ОДОО Л КИРГИЗҮҮД АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН АЛИГАРХУУДЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХ ГЭЖ БАЙНА КАЗАХСТАН КИРГИЗ ХОЁР ХОЮУЛАА АСАР ИХ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДТОЙ ТЭРНИЙГЭЭ АЛИГАРХУУДАД АЛДАХААСАА ӨМНӨ КИРГИЗЧҮҮД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН ТЭМЦЭЛ ЯЛАЛТАД ХҮРЧЭЭ КИРГИЗИЙН АРД ТҮМЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Avatar

MGL 2010-04-14 183.81.169.2

АН ардчиллыг я***н болгож МАХН түүнийг шааж байна гэж бичихэд гарчиг л уншдаг АН-ын улстөрчид ичиж үхэнгээ алдсан гэвч МАХН-д одоо ч гэсэн ардчиллыг шаалгасаар л байна Тэгээд нийгэм тэр чигээрээ МАХН-ыг дур тавиулахын тулд үйлчилдэг гэж МАХН-ынхан боддог болжээ Энэ үеийнхэн бүгдээрээ өөрсдийгөө бурхнаас заяасан удирдагчид гэж бодсон ба биднээс өөр улс орныг удирдан жолоодох хүн байхгүй гэж мэтгэж байна Хамт тэмцсэн романтик залуусыг зольж УИХ-д орсон ДЭнхбат шившигт урвалтаа үе удмаараа хэлмэгдэж явсан учраас айсан гэж тайлбарласан Бүгд коммунистууд 2008 онд тэд золтой л Засгийн эрхнээс арчигдчихаагүй юм тэгээд хүн бүрт сая сая таван зууг амлаж байж тэсч үлдсэн

Avatar

Зочин 2010-04-14 202.126.91.70

Hun bur oilgoj bgaa umiig neeh sur bolgoj tsaad utgaaraa Bayariig magtaad bgaa ni ineedei Oyu togoin gereeg zursanii daraa royaltiin tatvariin huuliig oruulj irj bgaa ni sanamsargui zuil bish shuudee ene bol S Bayariin udirdlagaar Bayartsogtiin sanaatai hiisen alham ene tom huuliig Oyu tolgoin gereend oruulaagui ni S Bayar Bayartsogt Zorigtiin ajliin undsen zorilogo orshij bsan um uuniihee toloo Fridlandaas mongo avsan um shuudee medeej gariin useg zursanii daraa gereeg ergej harah bolomjgui uchir Bayar namiin daraa ogloo aidgaa ardaa hiisen gesen ug Batbold ene gereeg ergej harahgui tuund shaardlaga bhgui mon Bayartai hiisen tohiroond ene nohtsol orno shuudee teneg um bichij uhaantai tsarialj Bayart dolginohoo boli Boroo gold geed uhchihgeed bsan 100 dahin iluu ordiig Bayar beleglesen ni oilgomjtoi

Avatar

Zorig 2010-04-14 202.170.85.15

CvBatbold CBayr MEnxbold DZorigt Badamjynai nat heg tyryyvchtei ylcyyd ychir ene Zacgiin gazar ogtsorch baij l niigemd cain oorchlolt garna

Avatar

ARHICHIN BAYAR 2010-04-14 182.160.18.86

ENE ARHICHIN YU VLDEEHEV DEE2 JIL TURIIN HAMGAALALTAN DOR ARHIHVVHEN GESEN 2 VNDSEN AJILTAI BAIJ BAIGAAD L ZAILLAAUDRIIN SONIND BICHSENEER BOL NEMEJ DOH-TOI BOLSON YM BAINAUUR YMAR GAVYA BAIGUULAV ENE ARHICHIN NUHUREH ORNIIG MINI ZARLAAODOO VVND VHEH L VLDSEN

Avatar

зочин 2010-04-14 202.131.226.194

Таван төгөлдөршил сураггүй болж дөрвөн том төсөл гарч ирсэн юм биз дээ

Avatar

www.topmedee.mn 2010-04-14 202.179.20.217

wwwtopmedeemn orood uzeerei

Avatar

Зочин 2010-04-14 202.131.231.114

ЮМ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА СЭМҮҮНЭЭГАДАГШИЛЖ ХАРАГДААГҮЙ БАЙНАӨӨРИЙГӨӨ БАЙГААГ САНУУЛАХ ГЭЖ ИНГЭДЭГ ЮМУУБАЯР ХАЛААГАА ӨГӨӨ Л БИЗ БАТБОЛД АВАА Л БИЗТАХИА ДОНГОДСОН ДОНГОДООГҮЙ ҮҮР ЦАЙДГААРАА Л ЦАЙНА ШТЭЭ СЭМҮҮНЭЭШАЛ ХЭРЭГГҮЙ ЮМ БИЧИХИЙН

Avatar

Зочин 2010-04-14 202.131.227.186

www mongoljingoo mn

Avatar

irgen 2010-04-14 182.160.59.63

Olon hun Batbold MAHN-aas neg zuiliig harj baigaa Oyu Tolgoin gereeg saijruulah talaar duugarah eseh olon ulsin tuvshni avilgal baisan eseh 2rt Tavan Tolgoig il tod Mongold ashigtai ashiglah eseh

Avatar

Зочин 2010-04-14 180.235.171.86

Харин ч сайн бичсэн байна юу гэдэг билээ так держать

Avatar

Зочин 2010-04-14 202.55.183.155

USA aas oruulj irsen HP Pavilion dv6-2170us markiin 156” LED HD delgetstei 226 Ghz CPUtei Core I 5 -430m turbo boost technologi buhii processortoi 4GB DDR3 RAM 500GB HDD webcam microphonetoi CDDVD RRW 32MB-1696MB buhii Intel Graphics Media Accelerator HD video graphiktai WI-FI original Windows 7 uildiin systemtei shine notebook zarna Utas 99070395

Avatar

unen 2010-04-14 202.70.33.194

unen um bichsen bainashtee gehdee ene ZG udaan togtohgui uchir ni Batbold bas l busdiin asdil erh medel alban tushaald durtai ard ni ch tuuniig unagaah olon hun oochirloj bna

Avatar

eeldee 2010-04-14 202.70.34.202

ЗА битгий ийм заваан юм бичиж бай л даа ямар хачин бууны нохой вэ өлсөж үхэх гээд байгаам уу ийм юм бичиж хоногын хоол залгуулдаг юи уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж