Д.Болдын ээлжит шинэ клип

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Д.Болдын ээлжит шинэ клип

“Монгол поп” урсгалыг үндэслэгч дуучин Д.Болд шинэ цомгийнхоо бүх дууг клиптэй болгох гэнэ. Эхнээсээ “Нам гүм дундаас”, “Миний хоёр эрдэнэ”, “Манан” зэрэг дууных нь клип үзэгчдийн хүртээл болоод байгаа аж. Тэгвэл түүний бас нэгэн шинэ клип мэндэллээ. “Hero Entertainment”-ийн хийж гүйцэтгэсэн “Хээрийн салхитай аялгуу” дууны клипийг өчигдрөөс эхлэн телевизээр цацаж эхэлжээ. Дуучин Д.Болд өөрийн өвөө болох Ардын хуурч Б.Жамъян агсны гэгээн дурсгалд зориулж энэ дуугаа бүтээсэн гэдгээрээ бусад дуунаас онцлог аж. Энэхүү клипэнд  дуучин Д.Болд баатрын дүрд хувирсөн бөгөөд хээр талын монгол ахуй, амьдралыг харуулсан байна. Д.Болдоос гадна энэ клипэнд гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, дуучны өвөөгийнх нь шавь морин хуурч, ардын жүжигчин Батсайхан,  “Шуранхай” хамтлаг, морин хуур урлаач мастер Байгалжав зэрэг Монголын урлаг соёлд өөрийн гэсэн мөрөө үлдээсэн хүндтэй хүмүүс тогложээ. Үүний дараагаар Д.Болд  “Амьдрал дуул гэлээ” дууныхаа клипийг хийлгэхээр “V” студитэй ярьж байгаа гэнэ. 
Клипийг энд дарж үзнэ үү

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж