Хамгийн бяцхан, хамгийн хөнгөн хутга

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хамгийн бяцхан, хамгийн хөнгөн хутга

АНУ-ын гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэгч Baladeo компани өд мэт хөнгөн, овор хэмжээ багатай хутгыг бүтээжээ. Энэхүү хутга нь дотроо хоёр төрөл бөгөөд нэг нь 22 грамм, нөгөө нь 34 грамм жинтэй гэнэ. Baladeo-ийн зохион бүтээсэн хутгыг гэр ахуйн өдөр тутмын хэрэглээнээс илүүтэй аялал зугаалга, зөөврийн нөхцөлд ашиглахад тохиромжтой юм.
Зохион бүтээгчид хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс бяцхан хутганы ирийг дотогш хумигдах дизайнтай бүтээсэн бөгөөд хутгыг атгахад түгжээ нь тайлагдаж, түгжигдэх юм. Уг хутгыг цэвэр гангаар хийсэн тул ирний хувьд маш хурц, элэгдэх явц нь удаан, эдэлгээ даах чадвар сайтай ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж