Хакухо наадамд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Хакухо наадамд зодоглоно

Японы
мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал саяхан эх орондоо ирээд буцсан билээ.
Төв аймгийн "Дүнжингарав" дэвжээний бөхчүүдтэйгээ тусгайлан уулзаж, наадмын бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсч, хандив өргөөд явсан их аварга ирэх сард болох аймгийнхаа наадамд зодоглож магадгүй гэнэ.

Төв аймгийн 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын  26, 27-нд болох бөгөөд Хакухо аварга долдугаар сарын башёд барилдсаныхаа дараа аавынхаа төрсөн нутгийн түүхт ойд оролцож, тэр байтугай наадамд зодоглохоор шийдсэн байна.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж