Монголын соёл, аялал жуулчал, экспортын бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор “Монголын соёлын өдөр” арга хэмжээг АНУ-ын Сан Франциско хотын төв талбай “Union Square”-д есдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Сан Франциско хот дахь Монгол улсын Ерөнхий консулын газартай хамтран зохион байгуулах бөгөөд энэ үеэр Монголоос экспортолж буй болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, гар урлал, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, аялал жуулчлалын салбарын компаниуд оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэх ажээ.
АНУ-д болох ур арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох боломжтой бөгөөд зургадугаар сарын 20-ны дотор МҮХАҮТанхимын Экспортыг дэмжих, хөгжүүлэх хэлтэст бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Нэг өдөр зохион байгуулах уг арга хэмжээний үеэр Сан Франциско хотын төв талбай “Union Square”-д 15-20 асар майхан барьж, үйлдвэрлэл, үйлчилгээг өвөрмөц хэлбэрээр сурталчлах тухай албаныхан мэдээллээ.
У.БОЛОР