Жастин, Майли нарын болзоо

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Жастин, Майли нарын болзоо

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн цуутай залуухан одод болох Майли Сайрус, Жастин Бибер нарын тухай ээлжит сенсаци энэ долоо хоногт онлайн ертөнцөд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Учир нь “Justin+Miley” гэсэн гарчигтай мэдээлэл TMZ-д нийтлэгдсэнээс хойш тэднийг хайр сэтгэлийн холбоотой хэмээн шуугиж байна. Майли, Жастин нар сүүлийн үед цагийг хамтдаа өнгөрүүлэх болжээ. Хамгийн сүүлд гэхэд л тэд өнгөрсөн ням гаригийн шөнө Лос-Анжелосын нэгэн шөнийн клубт хамт иржээ.

Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол Майли удаан хугацаанд найзалсан сүйт залуу Лиам Хемсвортоос салж буй гэх цуурхал батлагдах бололтой. Гэхдээ зарим эх сурвалжууд уран бүтээлийн хувьд хамгийн сайн хамтрагчид гэгдэх Майли,  Жастин нар зөвхөн найзуудын сайн харилцаатайг ч үгүйсгээгүй байна.

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж