Намуудын 28 ажиглагч ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Намуудын 28 ажиглагч ажиллана

Гадаадад байгаа иргэд маргааш санал өгч эхэлнэ. Гадаад харилцааны яам, СЕХ, болон Улсын бүртгэлийн газраас иргэдэд өнөөдөр энэ талаар мэдээлэл хийсэн юм.

Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа санал өгч байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд нийт 6233 иргэн санал өгөх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу маргааш буюу энэ сарын 41-16-ны хооронд гадаадад байгаа иргэд саналаа өгөх ажээ. Хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-6478 сонгогч бүртгүүлсэн ч 240 иргэнийг бүртгэх боломжгүй гэсэн байна. Тэр хүмүүс ямар шалтгаанаар санал өгөх боломжгүй болсон юм бэ?

-Хуулийн дагуу тавдугаар сарын 5-19-ний хооронд бүртгэл явагдсан. Нийт 6478 иргэн 39 салбар комиссоор дамжуулан сонгуульд санал өгөхөөр бүртгүүлэхэд 240 иргэн бүртгэлийн зөрчилтэй байсан. Тэдгээр иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, регистрийн дугаар, овог, нэрийн зөрчилтэй байсан.

-Бүртгүүлсэн 6232 иргэн гадаадад байгаа иргэдийн хэдэн хувь бэ?

-Гадаадад байгаа иргэдийн албан ёсны тоо байхгүй.  Тиймээс санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийг тэдэн хувь гэж хувьчлах боломжгүй.

-Санал авах өдрүүдэд ямар нэг бэрхшээл гарвал арга хэмжээ авна гэсэн урьдчилсан бэлтгэлийг хангасан уу?

-Бэлтгэл сайн хангагдсан. Нийт 39 салбар комисст гурван өдрийн турш ямар нэг хүндрэл гарахгүй байхаар ажиллахыг даалгасан байгаа.  Хүндрэл гарахгүй байх гэж  бодож байна.

-Гадаадад  байгаа иргэдийн саналыг баталгаажуулах үүднээс гараар тоолох уу?

-Гадаадад байгаа иргэдийн саналыг сонгуулийн нийт саналтай нэгтгэж тоолно. Тиймээс гараар тоолохгүйгээр автомат машинаар тоолно. Хуульд гараар тоолохгүй гэсэн заалт бий шүү дээ.

-Сонгуульд оролцож буй намуудаас ажиглагч байлгах хүсэлтээ гаргасан. Нийт хичнээн ажиглагч бүртгүүлсэн бэ?

-МАН, АН-аас ажиглагч байлгахаар хүсэлт гаргасан. Үүн дагуу нийт 28 газарт ажиглалт хийлгэхээр шийдвэрлэсэн.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж