Люкс автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Люкс автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”

Их Британийн Aston Martin компани нь 100 орчим жилийн түүхтэй бөгөөд жилд ердөө 500 ширхэг тансаг зэрэглэлийн автомашиныг Европ, АНУ, Азийн орнуудын чинээлэг хөрөнгөтнүүдэд худалддаг ажээ.
Энэтхэгийн автомашины зах зээлд байр сууриа хурдацтай бэхжүүлж уг компани саяхан цоо шинэ гурван авто загвараа тус улсад худалдаанд гаргах гэж байгаа тухайгаа зарлалаа. Aston Martin компани одоогийн байдлаар Энэтхэгт спорт загварын автомашины борлуулалтаар тэргүүлж буй Ferrari, Maserati, Bugatti, Lamborghini зэрэг компаниудын араас бичигдэж байна.
Aston Martin-ийн танилцуулах гэж буй гурван загвар нь бүгд 300-аас дээш мянган ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн автомашинууд юм. Тэдгээрийн дотор 348,341 ам.долларын үнэтэй V8 Vantage, 483,146 ам.долларын үнэтэй Rapide, 4,5 сая ам.долларын үнэтэй One-77 зэрэг загварууд багтаж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж