
Мескикийн Чиуауа мужийн Гуадалупе-и-Кальво хотын даргын сонгуульд нэр дэвшигч Жайме Орозко ор сураггүй болоод гурав хоносны дараа цогцос нь олджээ. Цагдаа газрын мэдээлснээр нэр дэвшигч Жайме Орозкогийн цогцсыг өчигдөр Гуадалупе-и-Кальво хотын ойролцоох замын хажуугаас олсон байна. 40 настай Жайме Орозко нь Мексикийн эрх барих намын гишүүн байжээ. Одоогоор цагдаа нар түүний амийг хөнөөсөн этгээдүүд хэн болохыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ. Гуадалупе-и-Кальво хот нь марихуаны ургамал, хар тамхины төрлийн цэцэг ургадаг “Алтан гурвалжин” гэх нэрээр алдартай бүсэд оршдог байна.
Б.АНХТУЯА