Япон улстай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Япон улстай хамтран ажиллана

Туул голын дунд хэсэг буюу Улаанбаатар хотын орчимд БНСУ-ын “Чунгсук инже­неринг” компани БОАЖЯ-тай хамтран “Туул, Сэлбэ голын хөгжил” төслийг эх­лүүл­сэн байна. Энэ талаар өчиг­дөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх мэдээлэл хийсэн. Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын “Чунгсук инженеринг”-тэй хамтран Туул голын эргийг тохижуулах ажлын төлөвлөгөө, Сэлбэ голын даланг сэргээн засварлах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байгаа аж. Үүний үр нөлөөгөөр Сонсголон хавьд төв цэвэрлэх байгууламжаас гарах бохир усыг цэвэршүүлэн ашиглах “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг эхлүүлэх болжээ. Мөн 2012 онд Алтанбулаг болон Туулын ойр орчим, Сонгино хавийн усны бохирдлын хэмжээг тогтоож саармагжуулах арга хэмжээ зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусгажээ. Нө­гөө­тэйгүүр цэвэр усны далан барих техник технологоор дэлхийд алдартай Япон улстай хамтран цэвэр ус хуримтлуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Цогцолборыг 2012 оноос эх­лэн барьж ойрын гурван жилд багтаж ашиглалтанд олруу­лахаар төлөвлөсөн байна.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж