Гадаадад байгаа иргэд маргааш саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа иргэд маргааш саналаа өгнө

Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн санал өгөх асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа санал өгч байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд нийт 6233 иргэн санал өгөх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу маргааш буюу энэ сарын 41-16-ны хооронд гадаадад байгаа иргэд саналаа өгөх ажээ.

Санал өгөх боломжтой гадаадад байгаа иргэдийг тавдугаар сарын 5-19-ний хооронд бүртгэсэн бөгөөд үүнд 6478 иргэн 39 салбар комиссоор дамжуулан бүртгүүлжээ. Тэдгэрээс 240 иргэн бүртгэлийн зөрчилтэй байсан учир санал өгөх боломжгүй болсон байна. Эдгээр иргэд нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, регистрийн дугаар, овог нэрийн зөрчилтэй байсан гэнэ. Гадаадад байгаа иргэдээс хамгийн олноор бүртгүүлсэн нь Сөүл /1454/, Вашингтоны /838/ монголчууд байжээ. Хоёр өдөр үргэлжлэх санал хураалт зургадугаар сарын 16-ны 22.00 цагт дуусгавар болж, битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ-нд ирүүлэх юм байна. Харин гадаадад байгаа иргэдийн саналыг энэ сарын 26-ны өдөр болох санал хураалтын дүнтэй нэгтгэн тоолно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж