Дэлхийн хоёр том лидерийн зургийг энэ сарын 8-9-нд Калифорнид хийгдсэн дээд хэмжээний уулзалтын үеэр авсан байна. Баавгай, бар хоёрын зураг нь Walt Disney компанийн хүүхэлдэйн киноны зураг юм. Уг зургийг Хятадын блогчид эвлүүлэг хийж тараажээ. Энэхүү зураг нь Sina Weibo сүлжээний буянаар Хятадад их алдартай болоод байна. Диснейн киноны баатруудын хөдөлгөөн ба төрх нь Хятад, Америкийн хоёр лидертэй маш төстэй байгаагаас гадна арын зураглалууд нь ч тохирчээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр лидерийн Калифорнийн уулзалтыг маш амжилттай гэж дүгнэсэн байна. Тэд уулзалтынхаа явцад интернэтийн талаар нилээдгүй ярилцжээ. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэрээс Америкийн албадын серверт байнга хийж байгаа кибер гэмт хэрэгтнүүдийн довтолгоонд Хятадын Засаг захиргаа саад хийхийг хүсэхгүй байна гэж Обама Си Жиньпинд дуулгасан байна.