Занарын салбарт Орос “аварга”

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Занарын салбарт Орос “аварга”

ОХУ-ын занарт тосны нөөц 75 тэрбум баррелиар хэмжигдэж буй нь тус улс занарын салбарт аваргалж, Хятад, АНУ-ыг дагуулахаар байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газрын тайланд Америк 58 тэрбум баррель, Хятад 32 тэрбум баррель занарт тосны нөөцтэй хэмээжээ.

Харин занарын хийн хувьд Хятад улс 1,115 их наяд куб тохой /1.115 trillion cubic feet/ нөөцөөр тэргүүлж байгаа бол Аргентин 802, Алжир 707 их наяд куб тохойгоор удаалж байна. Тэгвэл занарт тосны акулууд болох АНУ занарын хийн нөөцөөр дөрөвдүгээрт, Орос улс есдүгээрт жагсаж явна.

Эрчим хүчний мэдээллийн газрын тайлангаас үзэхэд занарын тос болон хийн нөөц урьд нь таамаглаж байснаас харьцангуй өндөр гарч байгаа аж. Дэлхийн занарын тосны нөөц 345 тэрбум баррель, хийн нөөц 7.299 их наяд куб тохойгоор хэмжигдэж буй нь 2011 оны таамаглалтай харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болж буй. Үүнийг мэргэжилтнүүд сүүлийн үед дэлхийн олон улс орон тус салбарт идэвх гарган ажиллаж байгаатай холбон тайлбарлаж байна.

 Б.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж