Хотын удирдлагууд Тэрэлжид хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Хотын удирдлагууд Тэрэлжид хуралдаж байна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Туул, Тэрэлжийн бэлчирт болж байна. Өнөөдрийн хуралдаанаар цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд ундны, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа. Тиймээс гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж