Ардчилсан намын бүлэг завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг завсарлага авав

УИХ-ын Нийгмийн бод­лого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчиг­дөр үдээс хойш хуралдаж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хя­налт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэл­цүүлгийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Учир нь  нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэд хөдөлмөрийн хэлтэс гэсэн шинэ бүтэц, орон тоо бий болгон  хууль зөрчсөн  зөрчлөө  арилгахыг шаардсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдэгдэлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяраас ирүүлсэн албан тоотын  хариу хангалтгүй байна гэж үзээд, энэхүү  зөрчлийг арилгаж, цэгцэлтэл уг асуудлаар хурал­даанд оролцох боломжгүй гэж үзсэн аж.

М.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж