
Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг авах гэж буйтай холбогдуулан өнөөдөр Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийх ажээ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 10.00 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох хэвлэлийн бага хуралд оролцох юм байна.
Т.МАША