Хоёр Солонгосын хэлэлцээ зогсов

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хэлэлцээ зогсов

Ким Чен Ын
Фото: AFP

Хойд ба Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын энэ сарын 12-нд хийгдэх ёстой байсан хэлэлцээрийг зогсоосон тухай Сөүлийн мэдэгдлийн дагуу өмнөдийн «Ренхап»  агентлаг мэдээлжээ. Эрх баригчид хэлэлцээрийг дараагийн  өдөр хүртэл нь хойшлуулсан уу, эсвэл бүрмөсөн зогсоосон эсэх талаар мэдээлсэнгүй.

Associated Press агентлагийн мэдээгээр, хэлэлцээр нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж буй хүмүүсийн талаар асуудлын зөрөлдөөнтэй учраас тасарсан гэнэ. Өмнөд Солонгос нь хоёр Солонгосыг нэгтгэх яамдын сайд нараар хэлэлцээр хийлгэх сонирхолтой байсныг Пхеньян зөвшөөрөөгүй гэнэ.

Өнөөгийн хэлэлцээр нь сүүлийн зургаан сарын дотор төрийн хэмжээнд хийгдэх хэлэлцээр байжээ. Уулзалтыг 12-13-ны өдрүүдэд Сөүлд хийнэ гэж байв. Зургадугаар сарын 11-нд талууд төлөөлөгчдийн нэрстэй жагсаалтаа солилцсоны дараа Пхеньян эдгээр хүмүүс хэлэлцээрийг явуулахгүй гэсэн байв.

Сүүлийн хагас жилд хоёр Солонгосын харилцаа хурцатсаныг намжаах боломжийг энэ уулзалт өгнө гэж шинжээчид дүгнэж байлаа. Хойгийг цөмийн цэвсэггүй бүс болгохын төлөө өмнөд Солонгос  хэлэлцээр дээр тууштай хандан оронд нь эдийн засгийн тусламж үзүүлэхээр амлана гэсэн дүгнэлт гарч байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж