
“Экопренер 2013–Ногоон бизнес санаачлагын олон улсын хэлэлцүүлэг”-ийг Монголын Энтерпренерүүдийн холбооноос зохион байгуулж байна. Өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд оролцогч багууд болон ивээн тэтгэгч байгуулагуудын эко шийдэлтэй бизнес төслүүдийн танилцуулга, загвар бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн хэлэлцүүлэг боллоо. Харин маргааш 10:30 цагт Экопренер хөтөлбөрийн хүрээнд уригдан ирж буй Малайз, Израйл зэрэг орнуудын өндөр зэрэглэлийн бизнесийн экспертүүд, зөвлөхүүдийн практик жишээ танилцуулгыг МҮХАҮТ болон “Тайж” группийн сургалтын зааланд зохион байгуулах ажээ.
Гурав дахь удаагаа “Planet First” уриан дор Улаанбаатар хотод болж байгаа тус хэлэлцүүлгийг БОНХЯ-наас дэмжин оролцож байгаа юм байна. “Экопренер 2013” хөтөлбөрт 16-36 насны оюутан залуус оролцоно. Одоогийн байдлаар ОХУ, Тайвань, Энэтхэг, Малайзи, Индонези, АНУ, Мексик, Япон, Монгол, Герман,Перу, Египет, БНСУ, Израйл, Катар, Хятад, Филиппин зэрэг 16 орны 30 багийн материалыг хүлээн аваад байна.
Д.ЦЭЭНЭ