Ирэх баасан гаригт зэсийн баяжмалын анхны экспортоо хийхээр төлөвлөж байсан “Оюутолгой” компанийн экспорт хойшилжээ. Ямар ч байсан энэ сард багтаан экспортоо эхлүүлнэ гэдгээ компанийн зүгээс мэдээлж байна. Экспорт хойшлох болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шаардлагатай зөвшөөрлүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа бололтой.
С.Болд