
Тэр ч байтугай үндсэн хуулийг зөрчиж, ерөнхий сайдын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн тул огцрох ёстой гэж шүүмжилсэн юм. Харин тэрбээр индэрт үг хэлэхдээ “Миний зүрх сэтгэл маш их эмзэглэж байна. Гэхдээ би улстөрчийн хувьд хэзээ ч бууж өгөхгүй. Би бол Либерал намын хамгийн шилдэг удирдагч. Дараагийн сонгуулийн үеэр миний нэр өрсөлдөөний тэргүүнд байх болно.
Энэ бүх худал цуу яриа, ор үндэсгүй гүтгэлэг миний зүрхийг сийчэж байгаа ч ажлыг минь хэзээ ч цалгардуулахгүй” хэмээн итгэлтэй мэдэгдсэн юм. Гэсэн ч түүнийг кабинетын сайд Билл Шортон суудлаасаа буух ёстой гэх мэтээр ярьсаар байна.
Т.БАТСУГАР
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"