Орон нутгийн нислэгүүд саатав

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгүүд саатав

Цаг
агаарын тааламжгүй байдлын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх
буудлаас хөөрөх орон нутгийн зарим нислэг түр саатсан байна. Тодруулбал,
Оюутолгойн чиглэлийн 07:35, 08:15 цагийн хуваарьт нислэг, мөн
Даланзадгад руу нисэх 07:00, 06:45 цагийн нислэг саатжээ. Олон улсын
нислэгүүдээс 08:20 цагт хөөрөх хуваарьтай байсан Хонгконгийн нислэг мөн
түр саатаад байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалж дээрх саатсан нислэгүүд 2-3 цагийн дараа хөөрөх боломжтой гэж тооцож буй аж.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж