
Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Хууль сахиулах их сургуулийн урд байрлах “Жаст Ойл” компанийн шатахуун түгээх станц /ШТС/-ын хашаанд өчигдөр 14.20 цагийн үед гал гарчээ. Тодруулбал, ШТС-ын ойролцоох хог шатаж, түгээгчийн байрны хананд гал тархсаныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийн гал унтраагчид шуурхай ажиллаж, унтраасан байна.
Д.ЖАРГАЛ