Хөлдөөсөн жимснээс элэгний А вирус халдварлажээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Хөлдөөсөн жимснээс элэгний А вирус халдварлажээ

АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “Costco” корпорацийн бөөний худалдааны дэлгүүрээр худалдаалагдаж буй хөлдөөсөн жимсгэнээс элэгний хурц халдварт өвчин үүсгэгч гепатитийн А вирус халдварлаж буйг анхааруулжээ. Одоогийн байдлаар элэгний А вирусээр АНУ-ын найман мужид нийт 87 хүнд халдварлаад байгаа юм байна. АНУ-ын Аризона, Калифорни, Колорадо, Хавай, Невада, Нью-Мексик, Юта, Вашингтон зэрэг мужуудад элэгний А вирусын халдвар тархаад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Орегон мужийн  “Townsend Farms  of Fairview” үйлдвэрийн зүгээс “Organic Antioxidant Blend” /Органик антиоксидант холимог/ гэх шошго бүхий хөлдөөсөн жимсгэнүүдээ эргүүлэн татаж эхэлсэн байна. Түүнчлэн “Costco” дэлгүүрээс дээрх хөлдөөсөн жимсгэний холимгийг авч идсэн хүмүүст гепатитийн А вирусын эсрэг вакцинаар хангах арга хэмжээ авч байгаа гэнэ. Дэлгүүрийн тооцоогоор 240 мянга орчим хүн элэгний А вирусын халдвартай гэж сэжиглэгдэж буй хөлдөөсөн жимсгэнэ худалдан авсан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж