Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэлэлцэнэ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу өнгөрөгч 2008 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчи­р­хийлж, амь насыг нь хохир­оосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлд­­сэн хэрэгтнийг цагдаагийн ажилтнууд хэдхэн сарын дотор  барив­чил­сан нь Н.Мөнх-Оргил юм. Бага насны охиныг хүчир­­хийлж, ул­маар цогцсыг нь мөчилж, цүнхэнд хийж хаясан  хэрэгт 28 настай Н.Мөнх-Оргил шүүг­­­дэж хоёр шат­ны шүүхээс гэм буруу­тай болох нь нот­логдож, ялын дээд хэмжээ сонс­­сон юм. Харин тэр­бээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийт­гэлийг эсэргүүцэн Дээд шатны шүүхэд хандсан. Дээд шүүх­ийн Эрүүгийн тан­химд өнөөдөр түүний хэр­гийг хянан хэлэл­цэх юм. Өмнө нь  хаалт­тай хуралдсан шүүх хурлын үеэр өм­гөөлөгчийн зүгээс “Мөр­дөн байцаагчид таниулах ажил­лагааг хуулийн хүрээнд явуулаа­гүй. Тиймээс Баянгол дүүр­гийн нутаг дэвсгэрт 13-15 нас­­ны  насанд хүрээгүй гурван охиныг хүчирхийлсэн нь хан­галт­тай нотлогдоогүй”  гэсэн үндэслэлүүдийг шүүгчдэд танилцуулсан юм байна. Харин уг хэрэгт хяналт тавьсан нийс­лэл­ийн Прокурорын газрын хянал­тын прокурор Т.Жадамбын тайл­­бараар “Хохирогч охины цог­цост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр шүүгдэгч Н.Мөнх­-Оргилын үрийн шин­гэн болох нь тогтоогдсон” гэсэн мэдээллийг өгч байсан билээ. Н.Мөнх-Оргил нь Баян­­зүрх дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт дав­хар яллуулсан юм. Тэрбээр мөр­дөн байцаалтын явцад хүчир­хийлэл үйлдэхдээ охидыг боом­ил­сон болохоо хүлээсэн. Энэ нь шүүх  эмнэлгийн шинжил­гээгээр нотлогджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвс­гэрт хүчирхийлэлд өртсөн гур­ван охины нүдэнд цус хурсан байсан нь амьсгал боох үед илэр­дэг  шинж тэмдэг гэнэ. Энэ мэт олон баримтууд түүнийг яллажээ. Харин түүний эхнэр  Б.Түв­шин­баяр манай сонинд өгсөн ярилцлагадаа "Гэрчийн мэдүүл­гээс эхлээд зөрүүтэй мэдээлэл маш их бий. Тухайлбал, манай нөхрийг буруутан болгох гол баримт болох ДНК-ийн шин­жил­гээг Монголд олон улсын төв­шинд хийдэг гэхэд маш эргэлзээтэй”  гэж  хэлж байв. Түүний хэлэхээр Н.Мөнх-Оргил ном их уншдаг, дөлгөөн ааштай, хүү, эхнэртээ хайртай, ямар нэгэн бэлгийн гаж зуршилгүй гэрийн эзэн, хүүгийн эцэг байсан гэнэ. Тиймээс гэр бүлийнхэн нь түүнийг хэлмэгдсэн гэж үзэж байгаа аж. Жигшүүрт хэрэг үйл­д­сэн болох нь анхан шатны шүүхээс нотлогдож цаазын ял сонс­сон Н.Мөнх-Оргилтой шүүх хурлаас хойш өмгөөлөгч нь  нэг л удаа уулзалтаар очжээ.  Зарим нэг хүмүүс Н.Мөнх-Оргилд бага насны охидыг хүчир­хийлсэн хэргийг хилсээр тох­сон. Таниулах ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй гэж үзэж байна. Жигшүүрт хэрэг үйлдсэн нь хууль хяналтынхан нотолсон байхад өөрийнхөө үйлдсэн хэргээс мултрах  гэсэн оролдлого  хийж байна гэх хүн ч цөөнгүй бий. Юутай ч бага насны охидыг хүчирхийлж, санаатай алсан хэрэгт яллуулсан Н.Мөнх-Оргилын гэм буруутай үйлдлийг нотол­сон хоёр шатны шүүхийн шийд­вэрийг өнөөдөр Дээд шүүх хянан үзэх юм. Уг хуралд Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч Р.Насан­жаргал оролцох бол улс­ын яллагчаар нийслэлийн Про­кур­ор­ын газрын Мөрдөн бай­цаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамба нар оролцох юм байна. Хэрэв Дээд шүүхээс түүнд оноосон цаазын ялыг хэвээр батлахад хүрвэл тэрбээр Ерөнхийлөгчөөс амь гуйх хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчдөө дуулгажээ.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж