Гадаадын 1000 гаруй зочин ирэх сургаар нэг хэсэг Улаанбаатар даяар их цэвэрлэгээ зарлаж, хот өнгө зүс орж цэмцийснийг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Тэрхүү их цэвэрлэгээтэй зэрэгцэн Сүхбаатарын талбайг угаахад нийслэлчүүд “соёлын шок”-нд орох дөхсөн. Хөгжилтэй орныхон л авто замаа угаадаг тухай мэдээг сонсож байснаас биш тэр нь Монголд нэвтэрнэ чинээ санаагүй явсан хэрэг л дээ. Тиймдээ ч зам угаах зориулалтын тусгай авто машин Сүхбаатарын талбай руу нэвтрэн орж “зад угаах” ажиллагаа эхлүүлэхээр хэн хүнгүй л гайхаж, бахархах зэрэгцсэн. Харин нөгөө гайхал зам зад угаагч машин ганцхан удаа Сүхбаатарын талбайд угаалга хийхдээ жижиг жижиг боржингуудыг няцалж буталж орхижээ. Дөрвөн тонн шахуу ус ачин Сүхбаатарын талбай руу нэвтэрсэн угаагч машиныг тэдгээр жижиг боржингууд даалгүй бяцарсан байна. Угааж цэвэрлэх нь зүйн хэрэг боловч энэ мэт асуудлыг жижиг гэлтгүй анзаарч байхгүй бол нэгийг хийх гэж нөгөөг нь сүйтгээд байвал Монгол Улс яаж хөгжинө дөө.
Угаагч машиныг нэг бүрийг нь 80 сая гаруй төгрөгөөр худалдан авсан тухай мэдээлж байсан. Сүхбаатарын талбайг угаахдаа боржингуудыг хэмхэлж хэдий хэмжээний хохирол учруулаа бол…
Г.ДАРЬ