Морины цол дуудаж уралджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Морины цол дуудаж уралджээ

Ж.Нансалмаа гавьяатын дуулж олны хүртээл болгосон “Жонон хонгор”, “Зандан шоо”, “Шигширгийн ай”, “Хангал зээрд”, “Магнай цагаан хээр”, “Уяач Бурхад”, “Сайхан Монгол морьд”, “Сайхан Монгол”, “Vрээ хээр”-ээс эхлээд Г.Батбаяр гавьяатын “Хардэл бэйсийн унага”, “Адуучин миний жаргал” гээд морьтон монголчуудын аялах дуртай дуунууд нэгэн өдөр эгшиглэлээ. Энэхүү уралдаан зургаадугаар сарын 4-нд Хөвсгөл аймгийн хүүхдийн ордонд болсон байна.

Хөвсгөл аймгийн МСУХ-ны тэргүүн асан, Манлай хүлэгч Ш.Пүрэвхүү санаа нийлсэн нөхдийнхөө хамтаар  “Морины дууг хэн сайн дуулах вэ”, “Морины цолыг хэн сайн дуудах вэ” уралдааныг зохион байгуулдаг юм. Тэртээ 1996 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож буй энэхүү уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг нь уралдааны үеэр төвөггүй харж болно.

А.МӨНХ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж