Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Хорихоос суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Нийслэлийн хөдөлмөрийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр зорилтот бүлэг буюу хориход ял эдэлж байгаад чөлөөлөгдсөн хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.

2013 оны эхний дөрвөн сарын байдлаар 1400 гаруй иргэнд мэргэжил олгох, ажилд зуучлах, санхүүжгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ онд нийт 19 төрлийн ажил хамтран хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, нийслэлийн харьяа 13 хорих ангид хүмүүжээд 2013 онд суллагдах иргэдийн судалгааг гаргах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлгөөнт бирж ажиллуулах, хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагуудын сэтгэл зүйчдийг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхөөр бэлтгэх болон “Анагаах хандлага” сургалтанд  хамруулан, сертификат олгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж