
Холливудын нэрт од Жулия Робертсын авга дүү Эмма Робертс саяхан нэгэн сонирхолтой гэрэл зургийг өөрийн Instagram хуудаснаа тавьжээ. Энэхүү гэрэл зурагт Эмма 1990-ээд онд кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан “Хөөрхөн хүүхэн” кинонд гардаг авга эгчтэйгээ тунчиг адилхан гарсан аж. Цагаан халад өмсч, толгойгоо алчуураар ороосон Эмма “өнөөдөр хүндхэн өдөр байлаа шүү” хэмээн зургийнхаа доор бичжээ.
Жулия Робертс нэрт жүжигчин Ричард Гиртэй хамтран тоглосон “Хөөрхөн хүүхэн” кино одоо ч үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлийн нэгт тооцогддог. Тухайн үед Жулиягийн унтаж буй киноны дээрх зураг авалтыг Беверли Хилззийн хамгийн тансаг зочид буудал “Wilshire”-т хийж байжээ.
Э.АНХТУЯА