Италийн Элчингийн автомашинаас тэсрэх бөмбөг илрэв

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Италийн Элчингийн автомашинаас тэсрэх бөмбөг илрэв

Ливийн нийслэл Триполи хотноо суух Итали улсын Элчин сайдын яамны автомашины дороос тэсрэх бөмбөг илэрсэн байна. Италийн Элчингийн  жолооч Триполи хотын төв хэсгийн Завият Аль-Дахмани дүүргийн нэгэн дэлгүүрийн гаднах зогсоолд автомашинаа байрлуулсныхаа дараа тэсрэх бөмбөг байгааг олж харсан аж.  Үүний дараа Ливийн цагдаа нар автомашины эргэн тойрныг бүслэн хаасан бөгөөд автомашины дор суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас автомашин гэмтсэнээс өөр ноцтой хохирол учраагүй ба хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Тэсрэх бөмбөг бүхий автомашинд Италийн Элчингийн хоёр албаны хүн зорчиж явсан байна.

Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Ливийн Триполи хотод орших Францын Элчин сайдын яамны гадна байрлуулсан автомашинд бөмбөг дэлбэрсний улмаас хоёр франц хамгаалагч болон олон тооны энгийн иргэн гэмтэж бэртжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж