
UBS телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Universe best song – 2011" наадмын гуравдугаар шатны шалгаруулалт дуусаж байна. Төв аймгаас оролцож байгаа ХҮДС-ийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ 4-р шатанд оролцох эрх авлаа. Тэрбээр орос хэл, солонгос хэл, англи хэлээр дуулж хэлний авьяастай гэдгээ харуулаад авсан. Үзэгчид болон шүүгч нараас урмын үг харамгүй сонсоод байгаа тэрбээр шилдэг 25-т үлдэх эсэх нь удахгүй тодрох болно.
Ч.Болор