Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Учир нь  нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэд хөдөлмөрийн хэлтэс гэсэн шинэ бүтэц, орон тоо бий болгон  хууль зөрчсөн  зөрчлөө  арилгахыг шаардсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдэгдэлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяраас ирүүлсэн албан тоотын  хариу хангалтгүй байна гэж үзээд, энэхүү  зөрчлийг арилгаж, цэгцэлтэл уг асуудлаар хуралдаанд оролцох боломжгүй гэж үзсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж