Хятад хоёр дахь эмэгтэй нисэгчээ сансарт хөөргөв

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Хятад хоёр дахь эмэгтэй нисэгчээ сансарт хөөргөв

БНХАУ өнөөдөр орон нутгийн цагаар 17:38 минутанд хоёр дахь эмэгтэй нисэгчээ сансарт илгээлээ. Хятадын хоёр дахь эмэгтэй сансрын нисэгчийг Ван Япин гэдэг бөгөөд тэрээр хөлгийн дарга Нэй Хайшен болон өөр нэг эрэгтэй нисэгчийн хамтаар “Чанжэн 2F” нэртэй зөөгч пуужингийн тусламжтайгаар “Шэнжоу-10” хөлгөөр задгай сансрыг зорьжээ. “Шэнжоу-10” хөлөг нь задгай сансарт гарсныхаа дараа “Тянь Гун 1” сансрын станцад холбогдох аж. Ван Япин нь задгай сансарт ажиллаж байх хугацаандаа жингүйдлийн талаар зарим нэг физикийн туршилт хийх юм байна.

Үүнээс өмнө өнгөрсөн 2012 оны зургаадугаар сард хөөрсөн “Шэнжоу-9” сансарын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Янг багтаж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж